Бид та бүхний хэлэх үгийг сонсож байна

Солонгосын цагаач эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах төв

Солонгосд 10жил амьдарч байгаа Нараа Солонгосыг зорин ирж байгаа та бүхэнд хандан 

Бид их зоригтой хүмүүс. Аав ээж ах дүү найз нөхөдөө орхин мөрөөдөлдөө хөтлөгдөн хүний нутаг Солонгос улсыг зорин, энэ газар шинээр амьдрал зохиохоор ирсэн бид, үнэхээр зоригтой хүмүүс. Шинээр амьдрал зохиож буй бидний амьдрал өөгүй тэгш биш байсангүй.

Хэл ярианы үл ойлголцолоос болон хэлэх гэсэн үгээ хэлж чадахгүй бусдад буруу ойлгуулах, өвдөж зовохоо үл тоомсорлох, хамгийн дотно гэх гэр бүлдээ хүртэл зодуулж дээрэлхүүлэх, оршин суух зөвшөөрөлийн байнгын түгшүүртэй амьдрах, үйлдвэрийн газрийн дарангуйлал, хүчирхийлэлд өртөх зэрэг асуудлууд их гарч байгаа нь даан ч харамсалтай

Яагаад ийм хэргүүд надад тохиолдож байгаагаа, хаанаас яаж хэлэхээ мэдэхгүй үедээ Солонгосын цагаач эмэгтэйчүүдийн төвийг зорин ирээрэй

Солонгосын цагаач эмэгтэйчүүдийн төв нь 2000оноос цагаач эмэгтэйчүүдийн төлөө тэдний эрхийг хамгаалахын төлөө үйл ажиллагаагаа гүйцэтгэж ирсэн билээ.

Та бүхний үгийг сонсож гараас чинь барих Солонгос иргэд, Солонгос амьдарч буй найзууд тань байна. Бид зовлонгоос гарах аргыг чинь зааж туслах болно. Бид өөрийг тань түшин сайн сайхан амьдрахад тань туслана

Бид та бүхний хэлэх үгийг сонсож байна. Сэтгэлийнхээ гүнд сонсож байна.

Солонгосын цагаач эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах төв

Солонгосын цагаач эмэгтэйчүүдийн эрхийг

хамгаалах төвийн гүйцэтгэх ажил

Солонгосын цагаач эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах төвийн гүйцэтгэх ажил Хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтанд өртсөн цагаач эмэгтэйчүүдэд туслана.

Солонгосын цагаач эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах төв нь “Цагаач эмэгтэйчүүдийн түшиг тэдний эрхийг хамгаалах төв”юм. Бидний зорилго бол та бүхэнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд оршино. Та бүхэнд Вьетнам, Хятад, Филлипин, Монгол, Англи хэлээр зөвлөгөө өгнө. Хүчирхийлэлтэнд өртсөн эмэгтэйчүүд тэдний хүүхдүүдэд хамгаалах байраар үйлчилж байна

Зөвлөгөөний чиглэл

  • Цагаач эмэгтэйчүүдэд тулгамдсан асуудал болох гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүлийн харилцаа, эхнэр нөхрийн хоорондын харилцаа, хүүхдийн асуудлын зөвлөгөө
  • Хүчирхийлэл, албадлагаар биеэ үнэлэн хохиролдолд өртсөн эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгөх
  • Асуудлыг мэргэжлийн дагуу шийдвэрлүүлэх (хуулийн зөвлөгөө, эрүүл мэндийн байгууллага, сэтгэл зүй)
  • Олон соёлт гэр бүлд тохиолдож буй асуудлыг арилган тэдний харилцааг дээшлүүлэх мэргэжлийн зөвлөгөө өгөх
  • Сэтгэл зүйн асуудалд мэргэжлийн зөвлөгөө өгөх
  • Цагаач эмэгтэйчүүдэд тохиолдож буй асуудалд шуурхай зөвлөгөө өгөх

Сурч өөрийгөө хөгжүүлэхэд бид туслана.

Манай төвөөс Солонгос хэлний хичээл, соёлын сургалтууд явагддаг. Хаврын зургаалга, намрын биеийн тамирын тэмцээн, шинэ жилийн өдөрлөг зэрэг цагаач эмэгтэйчүүдэд зориулсан үйл ажиллагаа, наадмуудыг зохион явуулж байна. Та Солонгосын цагаач эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах төвөөс шинэ найзуудтай болно. Төвөөс явагдаж буй мэргэжлийн сургалтанд хамрагдсанаар цагаач эмэгтэйчүүд өөрөө цагааач эмэгтэйчүүдэд туслах болно. 2006оноос хойш 400гаруй цагаач эмэгтэйчүүдэд зориулан гэр бүлийн хүчирхийлэлийн мэргэжлийн зөвлөгөө өгөгчийн сургалт, бэлгийн хүчирхийлэлийн мэргэжлийн зөвлөгөө өгөгчийн сургалт, хүний эрхийн мэргэжлийн сургалтыг зохион явуулсан бөгөөд тус сургалтанд хамрагдсан цагаач эмэгтэйчүүд зөвлөгөө өгөх төв, цагаач эмэгтэйчүүдийн хамгааалах байруудад зөвлөгөө өгөх ажлыг хийж байна.

Цагаач эмэгтэйчүүдэд зориулсан бодлогыг шинэчлэх

2000оноос цагаач эмэгтэйчүүдийг хамгаалах байрыг байгуулж, цагаач эмэгтэйчүүдийн нөхрийн батлан даалтыг зогсоосон. Нөхрийн буруугаар болж гэрлэлтээ цуцлуулсан цагаач эмэгтэйчүүдэд оршин суух зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэсэн болно

Онлайн зөвлөгөө авах

‣ Утсаар зөвлөгөө авах : 02-733-0120, 02-3672-7559 (Даваа-Баасан, 09:00-18:00)

‣ Ярилцлага зөвлөгөө авах : Утсаар зөвлөгөө авах өдрөө тогтоон зөвлөгөө авна 

‣ Имэйлээр зөвлөгөө авах : wmigrant@wmigrant.org

Солонгосын цагаач эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах төв

(03112) Сөүл xот Жунг ру дүүрэг Жунг ру 65 гил, 27-1 Кукум барилга 2 давxар
Утасны дугаар 02-3672-8988
Имэйл  wmigrant@wmigrant.org
Цахим хуудас  www.wmigrant.org

Сөүл цагаач эмэгтэйчүүдийн зөвлөгөө өгөх төв

(03188) Сөүл Жунну гү Жунну 38 Сөүл Глобал төв 4-р давхарт (метроны 1-р шугам Жунгаг ёг 6-р гарц)
Утасны дугаар  02-733-0120

Цагаач эмэгтэйчүүдийн эгзэгтэй үед авах арга хэмжээний гарын авлага татаж авах